Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгч Америкийн Black Lives Matter хөдөлгөөнийг Нобелийн 2021 оны Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн талаар CNN мэдээллээ.
Тус хөдөлгөөнийг Энх тайвны шагналд нэр дэвшүүлэх санаачлагыг Норвегийн Социалист зүүний намын гишүүн Петтер Эйде Петтер Эйде гаргасан бөгөөд Black Lives Matter хөдөлгөөн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, түүнээс үүдэлтэй хүчирхийллийн эсрэг тэмцэхэд маш том үүрэг гүйцэтгэж байна. Тус хөдөлгөөн зөвхөн Америк биш дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст хүрснээс гадна зөвхөн өнгөт арьст хүмүүсийн эрхийг хамгаалах биш нийгмийн бүхэлд нь хамарсан гэж Петтер Эйде хэлжээ.
Black Lives Matter хөдөлгөөн нь анх 2012 онд Алисия Гарза, Опал Томети, Патрисс Каллорс нарын санаачилгаар үүсжээ. Black Lives Matter-ийг дэмжигчид цагдаа нарын дур зоргоороо авирлах явдал хийгээд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдлийг эсэргүүцдэг. Африк гаралтай америк эр Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсаны дараа томоохон эсэргүүцэл дэгдсэн нь энэ онд Black Lives Matter хөдөлгөөний нэр хүндийг шинэ түвшинд гаргасан юм.
Энэ жил Нобелийн шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг хоёрдугаар сарын 1-н хүртэл хүлээн авсан бөгөөд ялагчийг аравдугаар сард олон нийтэд танилцуулах бөгөөд арванхоёрдугаар сарын 10-нд шагнал гардуулах ёслол болох тов гараад байгаа.