Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газраас Сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан билээ.
Энэ жилийн цагаан сар 2021 оны хоёрдугаар сарын 12,13,14-нд болохоор хуанлид тэмдэглэгдсэн байна.
Нийслэлд коронавирусийн халдварын голомт нэмэгдэж, эрсдэл өндөр болсныг мэргэжлийн байгууллага болон эрдэмтэд анхааруулж байгаа билээ.Үүнтэй холбоотой ЭМЯ-наас иргэдийг цахимаар золгохыг уриаллаа.
Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэдгийг НОК-ын Шуурхай удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар мэдэгдээд байна.