Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өглөөний ийм уулзалт хийх нь зүйтэй гэж бодож байгаа юм. Учир нь үдээс хойш даваа гарагт бүлгийн хуралтай, мягмар гарагт байнгын хороотой, лхагва гарагт Засгийн газрын хуралтай, пүрэв, баасанд чуулгантай амжихгүй байна. Мөн сайдууд бүгд хамрагдаж чадахгүй, хурлын дундуур хүмүүс гарч яваад эцэст нь үр дүнгүй тарах тохиолдол байдаг.
Тиймээс хувийн хэвшлийнхэнтэй, салбарынхантай уулзахад өглөөний цагийг ашиглах, ер нь өглөө эрт босдог, ажил хэрэгч байх соёл тогтоохыг хүсэж байна. Цаг тооцоод үзсэн хамгийн багадаа долоо хоногт гурван уулзалт хийх боломжтой юм билээ. Нөгөөтэйгүүр төрийн ордонд, олон хүн цугладаг хурлууд зүгээр нэг зөвлөмж гаргаад тарчихдаг. Тийм үр дүнгүй хурал биш, нэг хурал нэг шийдэл байдалтайгаар явах нь зүйтэй" гэв.
Тэрбээр уулзалтын эхэнд залуу гэр бүлийг хэрхэн орон байртай болгох вэ гэдэг асуудалд Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж талаар болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд хэрхэн гаргаж болох зэрэг асуудлаар ярилцахаа онцоллоо.
ШУУД ҮЗЭХ:
Мөн "Орон сууцтай болгоё гэж зорьсон айлууд нь орон сууцтай болж чадахгүй. Нэг өрөө байртай хүн хоёр өрөө байртай, хоёр өрөөтэй нь гурван өрөө байртай болох хөдөлгөөн статистик дээр ажиглагддаг юм байна. Тиймээс бидний хувьд энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй" гэлээ.