Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Иргэд: Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газар цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Үүний дагуу иргэд уламжлалаа дагаж цагаан сарын баяраа гэр бүлийн хүрээнд цомхон, зочин хүлээж авахгүйгээр тэмдэглэнэ гэдгээ илэрхийллээ. Тиймээс энэ жилийн сар шинийн төсөв өмнө жилүүдтэй харьцуулахад хэд дахин хямд тусаж байгаа гэв.
Монголчууд уламжлалт цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Цар тахал дэгдэхээс өмнө нэг өрх дунджаар хэвийн боов, цагаан идээ, бууз, ууцны зардалд 696.1 мянга, гарын бэлгэнд 780.0 мянга нийтдээ 1.5 сая төгрөгийн зардал гаргадаг байжээ.