Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол улсын хамгийн том "Оюу толгой компанид" сар хүрэхгүй хугацаанд ойрхон хоёр хүн амь насаа алдлаа.
Нэгдүгээр сарын 19-ны өдөр тус компанийн жолооч нас барсан бол өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр Өмнөговь аймгийн харьяат 46 настай иргэн контейнерт дүүжлэгдсэн байдалтай нас барсан байна.
Цагдаагийн байгууллагаас түүний ажлын байранд асуудал үүссэн үү, гаднын нөлөөтэй байсан уу эсэхийг Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг шалгаж байгаа юм.
Тэрээр “ Энэ бол миний шийдвэр. Ар гэр, ах дүүсийг минь бүү буруутгаарай” гэсэн утга бүхий гэрээслэл үлдээсэн байна.