Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 1000 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэнийг мөн коронавирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж, хяналтдаа оруулсан болохыг Энэтхэгийн эрүүл мэндийн сайд Харш Вардхан мэдээллээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард өдөрт 90000 тохиолдол бүртгэгдэж байсантай харьцуулахад энэ нь эрс буурсан үзүүлэлт юм. Гэвч Энэтхэг улс 10.7 сая халдварын тохиолдол батлагдаж дэлхийд хоёрт бичигдэж байгаа юм. Сүүлийн хоёр сарын хугацаанд нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо эрс буурсан тул энэтхэгчүүдийн амьдрал хэвийн горимд шилжиж эхэлсэн байна.
Тус улсад ресторан, баар, дэлгүүр, худалдааны төвүүд хэвийн ажиллаж, шашны баяр наадмууд хэвийн зохион байгуулагдаж эхэллээ.
Харин нислэгүүдийн хувьд зөвхөн бизнес аялагчдад үйлчилж, байна.Тус улсын халдвартай иргэдэд зориулан бэлдсэн эмнэлгийн тасаг анх удаа хоосон болсон байна.
Энэтхэгийн эрүүл мэндийн сайд Харш Вардхан мэдэгдлийн үеэр "энэ вирус бидний огт төсөөлж байгаагүй хэлбэрээр идэвхжих магадлалтай тул санаа амрах ёсгүй. Дараагийн ээлжийн дэгдэлтэд бид бэлэн байх ёстой. Энэ нь шуурганы өмнөх нам гүм байдал байх магадлалтай” хэмээлээ.