Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Саруул тэнгэр 2” хотхоны 103 дугаар байрны хоёрдугаар орцонд Covid-19 халдварын эерэг тохиолдол бүртгэгджээ. Тиймээс өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхлэн хөл хорио тогтоож хамгаалалтад авчээ.
Дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн орцны иргэдийг яаралтай PCR шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Баянзүрх дүүргийн иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ажил байнгын ажиллагаатай таван цэг дээр хэвийн үргэлжилж байгаа юм. Ингэхдээ зөвхөн цаг авсан иргэдэд үйлчилж байгааг Улсын онцгой комисс анхааруулж байна.