Чехэд олон тооны кафе, зоогийн газрын эзэд коронавирусний улмаас тогтоосон хатуу хязгаарлалтыг эсэргүүцэж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Тус улсад кафе, ресторан, баар, хоолны газрууд гурван сар орчим хаалттай байсны улмаас өдөрт учирсан хохирлын хэмжээ 414 сая орчим крон (15.9 сая орчим евро) болж байгаа юм. Хатуу хязгаарлалтын улмаас рестораны бизнес их хэмжээний алдагдал хүлээгээд байгаад эрх баригчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор ийм арга хэмжээ зохион байгуулсан байна.
Эсэргүүцэл бямба гарагт эхэлж. Хоригийг зөрчсөн газруудыг цагдаагийнхан хянаж даруй хаахыг шаардаж, эздэд нь 20 мянга хүртэлх кроны (765 орчим евро) торгууль ногдуулсан байна.
Энэ үеэр рестораны бизнес эрхлэгчидсэтгүүлчдэд "Чех улсаа нээцгээе" улс төрийн хөдөлгөөнийг бүртгүүлэхээр төлөвлөснөө мэдэгдлээ.
Чех улсын эрх баригчид өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд онцгой байдал зарлаж 21:00-05:00 цагийн хооронд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахыг хориглох зэрэг хатуу хязгаарлалт тогтоож байжээ.
Цар тахал дэгдсэнээс хойш Чехэд 933361 хүн халдвар авч, 15270 өвчтөн нас баржээ.