Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдох EBarimt системд бүртгэгдсэн 26248898 баримт хамрагдсан юм.
Үүнээс
Үндсэн тохирлын дугаар: 25037549
- 30 мянган төгрөгийн азтан – 23431
- 100 мянган төгрөгийн азтан – 2362
- Нэг сая төгрөгийн азтан – 264
- Гурван сая төгрөгийн азтан – 28
- Таван сая төгрөгийн азтан – 2
- 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байлаа.
Супер тохирлын дугаар: 23058994 байсан ба шагналын эзэн тодорсонгүй. Тохиролд Татварын ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагын төлөөлөл хөндлөнгийн хяналт тавилаа.