Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн даатгалын лавлах 1800-1363 дугаарын утсанд элэгний B, C вирусын эмийн жорыг бичүүлэхтэй холбоотой асуултууд ирж байна. Тодруулбал, “Сайн байна уу. Би хөдөө орон нутагт амьдардаг. Хотод ирээд Элэг бүтэн монгол хөтөлбөрт хамрагдаж шинжилгээ өгөхөд элэгний B, C вирустэй гэж гарсан. Элэгний В, С эмийн жороо хаана очиж бичүүлж авах вэ?” гэж асуусан иргэнд хариулт өгье.
Элэгний В вирусын эмний цахим жорыг Өрх, Сум тосгоны эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлж, бичүүлнэ.
Харин В, С вирусын эмийг Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлэг, Тусгай эмнэлэг, Клиникийн эмнэлэг зэрэг бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын ЭМДЕГ-ын даргын тушаалаар баталгаажсан B, C вирусын жор бичих эрх бүхий эмч нарт үзүүлж, цахим жороо бичүүлэх боломжтой.
Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар