Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн даатгалын лавлах дугаарт оюутан Д “Би 2020 онд оюутан болсон. Одоо 20 настай. Өрхийн эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь эрүүл мэндийн даатгалаа төлөх шаардлагатай гэсэн. Хэдэн төгрөг, хаана төлөх вэ?гэж асуусан байна.
Та эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 19 нас хүрсэн өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх ёстой байдаг. Хэрэв та огт төлөөгүй байгаа бол 2020 оныхоо шимтгэлээ нөхөн төлөөд, 2021 оны шимтгэлээ тухайн сарыг дуустал төлсөн байх ёстой . Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар тооцож төлнө.