Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
2021 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөх шинэ хуулиар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай даатгуулагчид тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийг хуваалцах, даатгалын үр шимийг хүртээх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхгүй болсон. Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх бүрэн боломж бүрдлээ. Тухайлбал өндөр өртөгт хагалгааны 25 хувийг өвчтөнөөс авахгүй болж байгаа юм.