ОХУ-ын нэгэн дархлаа сул өвчтөнд хийсэн судалгаагаар короновирус түүний биед дөрвөн сар байх хугацаандаа 18 удаа хувирал үзүүлсэн тохиолдлыг ОХУ-ын эрдэмтэд баталлаа. Мөн хорт хавдар нь дөрөвдүгээр шатандаа орсон 47 настай эмэгтэйгээс коронавирусын хувирсан шинэ хувилбар буюу ходкины бус лимфома гэх вирус илэрсэн байна. Эмэгтэй дөрөвдүгээр сард химийн эмчилгээ хийлгэж байх үедээ коронавирусын халдвар авчээ. Халдвар авснаас нь хойш PCR шинжилгээг олон удаа хийсэн ба есдүгээр сарын 9 хүртэл хариу нь эерэг гарчээ.
Эрдэмтэд өвчтөний арчдасны дээжээс коронавирусний геномыг анхны хувилбараар нь авсан байна. Материалыг харьцуулж үзээд шинжээчид түүний биед вирус 18 удаа хувирч өөрчлөгдсөн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Эдгээр вирусийн хоёр нь зэрлэг булганаас илэрсэн вирустэй адилхан байв. Шинэ хувилбарын өөрчлөлтүүд дархлаа султай бусад өвчтөнд өмнө нь ажиглагдаж байсан "Их Британи улсад гарсан шинэ хувилбар"-тай адилхан байгааг Сибирийн Их Сургуулийн Геномик, био информатикийн тэнхимийн профессор, Геттингенийн Их сургуулийн профессор Константин Куратовский онцоллоо.
Тэрээр мөн ОХУ-ын эрдэмтдийн гаргасан энэ судалгаа “SARS-CoV-2” гэх шинэ вирус хүний биед удаан хугацаанд байхаас гадна энэ хугацаандаа хэд хэд хувирч байгааг харуулсан баттай нотолгоо боллоо хэмээлээ.
Константин Куратовский Коронавирусын Орос хувилбарыг халдварлах хугацаа, чадвар зэргийг олон нийтэд хэлэхэд хэтэрхий эрт байна гэв.