Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
"Нэгдүгээр сарын 11-ний өдөр улсын хэмжээнд 15,849 хүнд PCR шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.
Эдгээр тохиолдлууд:
- БЗД-ийн 17 хороонд оршин суудаг хоёр гэр бүлийн есөн хүнээс халдвар илэрлээ. Тэдгээр иргэд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан.
- БГД-ийн 6 дугаар хорооноос нэг гэр бүлийн гурван хүнээс халдвар илэрлээ.
- БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүл дамжсан халдвараар нэг хүн өвчилсөн байна.
- ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрсэн.
Дээрх хүмүүс ажиглан тусгаарлах байранд байсан бөгөөд заримынх нь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
Дотоодын 956 халдварыг танилцуулбал /2020.01.12/
- Улаанбаатар хотод-630/сүүлийн 24 цагт 14 тохиолдол нэмэгдэв/
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
- Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 95 /2021.01.12/
- ХӨСҮТ-24
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.