Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Та Гялс банкны үйлчилгээгээр өөрийн дансны болон бусад нэмэлт мэдээллийг авах, гүйлгээ хийх боломжтой. Үүнд:
- Дансны жагсаалт
- Дансны үлдэгдэл шалгах, харах
- Дансны хуулга авах
- Дотоодын болон ОУ-н гүйлгээ хийх
- Цахим төгрөг (АТМ-ээс картгүйгээр бэлэн мөнгө авах) үйлчилгээний гуйвуулгын код авах;
- Орон сууцны төлбөр төлөх, мэдээлэл авах /контор, кабел, СӨХ г.м/
- Ханшийн мэдээ
- Бүх төрлийн төлбөрийн гүйлгээ
- Онлайн зээл авах
- Сургалтын төлбөр төлөх
- Нийгмийн даатгал, татвар, торгууль төлөх
- Шинээр карт захиалах, нээх, хаах
- Qpay үйлчилгээг ашиглан гүйлгээ хийх
- Хувийн дугаар болон Мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх
- Шинээр данс нээх болон банкны бусад бүх төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой үйлчилгээ юм.
Бүтээгдэхүүний нөхцөл
Төрийн Банкны дурын салбарт Гялс банк үйлчилгээний эрх нээлгэж үйлчилгээг ашиглах ба та аль ч үүрэн телефоны операторын хэрэглэгч байж болно.
Ашиглах заавар:
Та Гялс банк үйлчилгээний ашиглах зааврыг энд-ээс авна уу.
Жич: Харилцагчийн тусгай дугаар руу мессеж илгээх болон банкнаас хариу хүлээн авахад оператор компанийн мессежний төлбөр харилцагчийн гар утасны нэгжээс хасагдана.
Анхааруулга:
- Дансныхаа нууцлалыг хангахын тулд гар утсаа зөвхөн өөрөө хэрэглээрэй. (Хэрэв таны гар утас илгээсэн мессежээ хадгалдаг тохиргоотой бол тусгай дугаарт илгээсэн мессежийг тухай бүрд устгах)
- Та өөрийн нэр дээрх бүх дансны үлдэгдлээ шалгах боломжтой.
- Харилцагч гар утсаа гээсэн эсвэл утасны дугаараа сольсон бол төрийн банкны дурын салбарт яаралтай мэдэгдэх эсвэл 1800-1881 лавлах утас руу холбогдох үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдээлээгүйгээс үүдэн гарах аливаа гомдлыг банк хариуцахгүй болохыг анхаарна уу!