Төрийн банк эхэлж НОГООРНО
Өнөөдрийн байдлаар 170 мянган хүүхэд теле хичээлдээ огт хамрагдаагүй, хичээлээс хөндийрсөн гэсэн судалгаа гарсан байна. Үүнээс харахад ковид цар тахлын дараа боловсролын тусгай хөтөлбөр зайлшгүй шаардлагатай нь илэрхий. Яам ковидын дараа хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө гаргасан уу?
УОК, Засгийн газраас гарсан шийдвэр хэт төвлөрсөн шийдвэр гаргаж улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Монголын хувьд өргөн уудам газар нутагтай, 330 тусдаа сумтай нь давуу тал. Сумдын хичээлийг эхлүүлээд хяналт тавих боломжтой. Хөдөөгийн хүүхдүүд одоохондоо аав, ээжийнхээ дэргэд сайхан байгаа боловч ирээдүйд боловсролын асуудал нь хүндэрнэ. Тэгэхээр тухайн орчин нөхцөлд нь тохирсон шийдвэр гаргамаар байна.