Гоо сайхны олимп гэгддэг “OMC Hairworld Online Championship” ДЭЛХИЙН аварга Б.Энхчимэгийг "ТЭР" буландаа урьж ярилцлаа.
Тэрээр, Дэлхийн аваргын тэмцээн ерөнхийдөө гоо сайхны олимп гэж нэрлэгддэг хамгийн том тэмцээн байгаа. Энэ удаад 75 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. 2000 гаруй оролцогч 10000 гаруй бүтээл ирүүлсэн. Миний яг Bridal make up гээд амьдралын хуримын төрөл нь болохоор бүсгүй хүний байгалийн гоо үзэсгэлэнг тодотгох энэ тэмцээн маань тухайн жилийн өнгө төрхийг харуулдаг. Миний хувьд natural будалт ямар байвал эмэгтэй хүн хуримынхаа өдөр, ганц тохиолдох баярынхаа өдөр үзэсгэлэнтэй, ялдамхан, эгдүүтэй харагдаж болохыг харуулсан будалтыг хийсэн. Үүнийг ерөнхийдөө бэлэн мөнгө ч юм уу дагаад ийм тийм шагнал чамд бэлэглэнэ гэдэг юм байхгүй. Үүнийг дагаад цэвэр нэр хүнд л ирнэ гэж боддог.
Миний хувьд үнэхээр төсөөлөөгүй. Яагаад гэвэл үнэхээр мундаг оролцогч нар жишээлбэл Украин, Казахстан гээд make up төрлөөр дэлхийд тэргүүлдэг орнуудаас 50 гаруй хүн оролцоод Украинаас гэхэд л мөн 50 гаруй хүн оролцсон. Гурав, дөрөв нь төрлөөр оролцлоо ядаж ганц дээр нь гэсэн тийм шунал төрдөг юм билээ. Тав дөрөв зарлагдаад гурав хоёр гээд л за угаасаа ойлгомжтой байхгүй юм байна гэж бодсон Тэгээд за ямар бүтээл орсон байна гээд харахад миний бүтээлийн зураг гараад ирсэн. Тэгэхэд бол үнэхээр шоконд ороод саяны хэд хоног өөртөө итгэхгүй гэдэг шиг. Яагаад гэвэл Монгол улс маань нүүр будалтаараа мөнгөн медаль багаараа гээд маш олон шагналуудыг авч байсан. гэхдээ ганцаарчилсан төрөлд аваргын цом авч байгаагүй. Уйлалгүй яахав. Би бүр 30минутын турш уйлсан хэмээн ярьсан юм.
Түүний дэлгэрэнгүй яриаг дээрх видеоноос үзээрэй.