Бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед өдөрт 3000 орчим цагдаагийн албан хаагч, 1000 гаруй сонсогч нар хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах зөвлөлийн газраас Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас цагдаагийн байгууллагад 53,600 ширхэг халдаг улавч/наалт/ олгосныг эргүүл, хяналт шалгалт, тусгаарлах байр, орон сууц, гэрийн тусгаарлалтын объектын хамгаалалт, Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих постуудад үүрэг гүйцэтгэж буй бүх алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нарт өчигдөр түгээсэн талаар мэдээллээ.
Япон улсад үйлдвэрлэгдсэн тус улавч нь , удаан хугацаагаар хүйтэн нөхцөлд ажилладаг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Уутнаас нь салгаад хэрэглэхэд 14 цагийн турш халуунаа барьдаг байна.