ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
"2021 нэгдүгээр сарын 7-ны өдөр улсын хэмжээнд нийт 14,225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнд халдвар илэрсэн. 33 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнууд бол 31 нь халдварын голомтуудад бүртгэгдлээ.
Мөнххада, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлийн хавьтлуудаас халдвар гарсан. Мөн "Ачтан" эмнэлгийн ажилтнууд, гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрлээ. "БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүнээс халдвар илэрсэн"
Түүнээс гадна БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн өвчилсөн. Тус хорооны 65,43-а, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тухайн орчимд "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор үргэлжилсэн голомтлог байдал үүссэн учраас БГД-ийн 5, 6 дугаар хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа.
Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч, гэртээ гарлаа.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,395 болсон бол үүнээс 896 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 462 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 12, хүндэвтэр 150, хөнгөн 323 байгаа" гэв.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.