ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
АНУ-ын нийслэл Вашингтон хотод болсон эсэргүүцлийн бослогын үеэр нийтдээ дөрвөн хүн амиа алдлаа.
Хотын цагдаагийн дарга Роберт Контигийн мэдээлж буйгаар нэг эмэгтэй барилга руу нэвтэрч орох үеэр сумны шарх авсны улмаас хотын эмнэлэгт хүргэж амийг нь аврахыг оролдсон боловч нас барсан. Үүнээс гадна, Капитолийн ордны ойролцоо нэг эмэгтэй, хоёр эрэгтэй амиа алдсан” хэмээлээ. Мөн энэ үеэр 14 цагдаагийн ажилтан шархдаж, 52 хүнийг баривчлан саатуулсан байна.
Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжигчид Капитолийг эзэлсэн явдлыг эрх баригчид АНУ-д урьд өмнө тохиож байгаагүй орчин үеийн түүхэн дэхь хамгийн бүдүүлэг түүхэн бослого болсон хэмээн үзэж байгаа юм.