Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Г.Баярсайхан 2020 оны аймгийн “Шилдэг төрийн алба хаагч”-аар шалгарч, шагналаа гардан авлаа.
Шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Онцгой байдлын албанд 12 дахь жилдээ ажиллаж байна. Гамшиг осол, гал түймрийн нийт 98 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 52 хүний амь насыг авран хамгаалж, уул уурхай болон авто тээврийн ослоос 18 иргэний цогцсыг гарган ар гэр, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн.
Коронавирус(Covid-19)-ийн халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах болон цаг үеийн асуудлаар 2020 онд аймгийн Онцгой комиссыг 53 удаа хуралдуулж, нийт 136 эрх зүйн баримт бичиг гарган, хэрэгжилтийг хангуулахын зэрэгцээ 240,0 сая төгрөгийг шийдвэрлүүлэн, болзошгүй гамшиг, ослоос рьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажилласан байна гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.