Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 10.946 хүн хамрагдсан байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 25 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 17 багт нийт 261 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 398.068 хүнийг шинжилгээнд хамруулснаас 327.467 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын ойрын хавьтал 2606, дам хавьтал 20.772 хүн шинжилгээнд хамрагдсан байна.