Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Анх Их Британи улсад илэрсэн коронавирусын мутаци хувилбар одоогоор дэлхийн 41 улс оронд тархаад байгаа тухай ДЭМБ-аас мэдээллээ. Шинэ төрлийн вирус илэрч байгаа иргэдийн ихэнх нь Их Британиас буцаж ирсэн аялагчид байна.
Шинэ хувилбар нь өмнөх вирусээс 70 хувийн хурдацтай тархаж байгаа. Вирусийг есдүгээр сарын дунд үеэр Английн хүн амын дунд тархсан гэж үзэж байгаа ба вакцинд тэсвэртэй гэж Английн эрдэмтэд нотлоод байгаа юм.
Их Британи улсад шинэ вирус дэгдсэнтэй холбоотой эмнэлгийн ачаалал нэмэгдэж эмнэлэгт хэвтэх өвчтөний тоо өмнөх долоо хоногоос 30 хувь өссөн, мөн нэг өдөрт бүртгэгдэх халдварын тоо 3 дахин өсөөд байна.