16 сартай буюу 1 нас 4 сартайдаа өргүүлсэн эцэг, эхдээ онц хэрцгийгээр удаа дараа зодуулж, зодуурын хүндрэлээс болон харамсалтайгаар нас барсан хэрэг Солонгос улс даяар шуугиан тариад байна.
Охинд бэртээгүй, өвдөөгүй зүйл байхгүй байсан ба ходоод нь задарсан учир хоол ч идэж чадахгүй байсан хэмээн хэвлэлийнхэн мэдээллээ
Мөн охиныг хүчирхийлж байгаа 800 гаруй бичлэг хойд аавынх нь утаснаас олдсон байна.
Охиныг үрчилж авсан эцэг эх яг л жаргалтай гэр бүл шиг Солонгосын EBS тв-ийн "Энгийн нэгэн гэр бүл" хэмээх нэвтрүүлэгт орж байнх үеэрээ аав нь: "Зөвхөн алдартнууд ч биш, бидэн шиг хүмүүс ч хүүхэд үрчилж авах шийдвэр гаргаж болдог гэдгийг харуулахыг хүссэн. Хүүхэд үрчилж авна гэдэг ичих зүйл биш, харин ч баярлах ёстой зүйл" гэж хэлж байсан.
Охины цэцэрлэгийн багш нар нь бие нь хөх няц болж нэг л биш байгааг анзааран цагдаад мэдэгдсэн ч тусыг эс олсон ба одоо цагдаагийн газар ч асуудалд орж байгаа мөн охины эцэг эхэд эмнэлэгт хүргэх хэрэгтэй гэдгийг хэлж байсан байна.
Үүнээс болоод Солонгост яг одоо иргэд тэр дундаа ээжүүд маш их дургүйцлээ илэрхийлж жагсаал цуглаан зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлсээр байна.