Ираны зүгээс Иракийн нутаг дэвсгэрээс Израиль руу довтлоxоор бэлтгэж байна
Их Британи улсад гарсан коронавирусийн шинэ мутаци хувилбар Арван хоёрдугаар сарын 14-нд Их Британиас Шанхай хотод ирсэн 23 настай эмэгтэйгээс илэрч одоо уг эмэгтэйн ойрын хавьтлыг мөрдөж, тодруулах ажил үргэлжилж байгааг тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэхүү шинэ хувилбар илүү өндөр хурдтай халдварлах чадвартай ба өнгөрсөн оны аравдугаар сараас анх Их Британид тархаж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 50 гаруй улс уг вирусийн хувилбараас хүн амаа хамгаалах зорилгоор Их Британитай хийх бүх нислэгт хориг тавиад байгаа юм.
Хятад улсын хувьд өнгөрсөн сарын 24-ний өдрөөс эхлэн хилээ тодорхойгүй хугацаагаар хаасан юм.