АНУ-ын Калифорни мужид сувилагч “Pfizer”-ийн вакцины эхний тунг хийлгэсэн сувилагчаас долоо хоногийн дараа коронавирус илэрлээ.
Сувилагч Мэттью У. арван хоёрдугаар сарын 18-ны өдөр вакцин хийлгэснээ Facebook хуудсандаа нийтэлж байжээ. Тэрээр вакцин хийлгэсний дараа ямар нэгэн зовуур байхгүй зөвхөн гар нь хөндүүрлэж байсан гэв.
Түүнээс хойш зургаан өдрийн дараа буюу зул сарын баярын өмнөх өдөр сувилагчид халдварын шинж тэмдгүүд илэрчээ. Тэрбээр урьд өдөр нь “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийн тасагт жижүүрлэсэн байжээ.
Мэттью У. энэ сарын 26-нд эмнэлэгт очиж, шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна. Харин энэхүү тохиолдол нь гэнэтийн зүйл биш болохыг Сан-Диего хотын Гэр бүлийн эрүүл мэндийн төвийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн Кристиан Рамерс мэдээлжээ.
“Эмнэлзүйн туршилтын дүнгээс үзэхэд, вакцин хийлгэснээс хойш дархлаа тогтоход 10-14 хоногийн хугацаа шаардлагатай. Мөн эхний тунг хийлгэснээр 50 орчим хувь, хоёр дахь тунг хийлгэснээр 95 хүртэлх хувийн хамгаалалт үүснэ” гэж тэрбээр тайлбарласан байна.