Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
“Арванхоёрдугаар сарын 30-нд улсын хэмжээнд 13,597 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. 20 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр тохиолдол нь Франкфуртийн онгоцоор ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр илэрсэн. Ингээд зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нийтдээ 399 болж байна.
Хоёр тохиолдол нь ХСҮТ-ийн өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал эмнэлгийн ажилтнуудад /эмч, нягтлан/ халдвар илэрлээ.
Бусад 16 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн бөгөөд хоёр нь өвчтөн, нэг нь сахиур, бусад нь гэр бүлийн хавьтлууд болон бусад хавьтлууд байна.
Тэнүүн-Огоо автобус баазын ажилтнууд дундаас дахин нэг халдвар илэрсэн. Тухайн хүн нь тус баазад түлш түгээгч хийдэг, 24 цаг гараад 72 цаг амардаг хүн байна. Энэ хүн арванхоёрдугаар сарын 21-нд хамгийн сүүлд ажилдаа ирсэн бөгөөд тус компанийн 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Тэнүүн-Огоо автобус баазаас нийт дөрвөн хүн халдварт өртсөн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 6 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,215 болсон бол үүнээс 830 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 375 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 99, хөнгөн 267 байгаа" гэв.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварыг танилцуулбал 736: /2020.12.31/
Улаанбаатар хотод- 410
Орхонд-25
Архангайд-3
Сэлэнгэд-217
Дархан-Уулд-45
Говьсүмбэр-4
Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 31: /2020.12.31/
ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
Цэргийн төв эмнэлэгт – 12
ХСҮТ-ийн өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал эмнэлгийн хоёр ажилтанд /эмч, нягтлан/ халдвар илэрлээ. Ингэснээр эрүүл мэндийн ажилтнуудын халдварын тоо 31 болов.