ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа улсын хэмжээнд гарсан коронавирусын шинжилгээг танилцууллаа.
Арван хоёрдугаар сарын 22нд манай улсын 4,134 хүнд шинжилгээ хийхэд 57 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр 57 тохиолдлын 55 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс бүртгэгдсэн байна. Үүний 43 нь эмнэлэгт хэвтэж байсан өвчтөн, сахиур хоёр, эмнэлгийн захиргааны ажилтан нэг, эмнэлгээс гарсан нэг хүн байна. Ингэснээр БЗД-ийн эмнэлгийн халдварын батлагдсан тохиолдол нийтдээ 131 болоод байна. Өнөөдрийн илэрсэн 55 тохиолдол бүгдээрээ хавьтал хэмээн тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээгээр батлагдсан. Харин 2 тохиолдлын нэг нь Цэргийн төв эмнэлэг болон Сэлэнгэ аймгаас бүртгэгдсэн байна.
Монгол улсын хэмжээнд халдварын 1,063 тохиолдол батлагдсанаас 541 тохиолдол эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 513 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 40, хөнгөн 466 байна" гэв.
Дотоодын халдварыг танилцуулбал 600: /2020.12.23/
Улаанбаатар хотод- 274
Орхонд-25
Архангайд-3
Сэлэнгэд-217
Дархан-Уулд-45
Говьсүмбэр-4
Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 22: /2020.12.23-ны байдлаар/
ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
Цэргийн төв эмнэлэгт – 5
Эх сурвалж-Ikon.mn