Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотой энэ хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгсэл автомашинууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллана. Нийслэлийн нийтийн тээврийн газраас тавьж байгаа шаардлагаар иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хоорондын зай сайтар барьж , халдвар хамгааллын дэглэмийг сахин маскаа зүүж мөн бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байх дүрэм журмыг гаргалаа.
Уг журмын дагуу хотын баруун, зүүн, хойд, урд, төвийн гэсэн таван бүсийн 14 цэгт авто тээврийн хяналтын улсын 18 байцаагч, 50 шалгагч тогтоосон хуваарийн дагуу хяналт тавин ажиллах юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд зорчигчдоос бэлэн мөнгө авахгүй байх хатуу үүргийг бүх жолоочид өгч, тэдгээрт дотоодын хяналт тавих юм. Тиймээс тодорхой зогсоолууд дээр шалгагч нарыг хуваарийн дагуу Easy pay пост машин болон Hi-pay аппликэйшн бүхий гар утсаар цэнэглэлт хийлгүүлэх ба энэ талаарх мэдээллийг иргэдэд олон сувгаар түгээх юм.
Мөн дээрээс нь хязгаарлалт тогтоогоогүй 15 байгууллагуудад судалгаа хийж, эдгээр байгууллагаас нийтийн тээвэрт зорчдог ажилтнуудын автобусны картыг нэгдсэн зохион байгуулалттайгаар цэнэглэх арга хэмжээ авна гэлээ.
ЭХ СУРВАЛЖ: IKON