Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед ууланд гарч болохгүйг БОАЖЯ-аас анхааруулж байна. Засгийн газар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг чангаруулж 2021 оны 1-р сарын 6-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Нийслэлийн хэмжээнд аялал зугаалга, амралт, жуулчны баазын үйл ажиллагааны хязгаарлалт хэвээр үргэлжилж байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын байгууллагатай хамтран иргэдэд зөвлөмж өгч, хөдөлгөөн хязгаарлалтыг зохицуулан ажиллаж байна.
Хамгаалалтын захиргаа 12 сарын 20, 21-ний өдрүүдэд 4 хэсэг хяналт шалгалт хийж ажиллалаа. Энэ үеэр уулын хойд хэсгээс 14 иргэн, 2 автомашин, урд хэсэгт 2 отог, 18 хүн, 3 автомашиныг буулган ажилласан. Түүнчлэн хуучин отгуудын үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэж уулнаас буулгасан байна.