Сан-Фернандогийн хар тамхины наймаачид 2014 оны 1 дугаар сарын 23-нд 20 настай охиныг хулгайлан амь насыг хороосон хэрэг гарчээ.
Цагдаа нар гэмт этгээдүүдийг олж илрүүлж чадаагүй хэдий ч охины эх болох Мириан Родригес хар тамхины наймаачдыг барихын тулд олон жил тууштай тэмцэж үлдсэн амьдралаа шударга ёс, охины аминд хүрсэн хэрэгтнүүдийг олоход зориулсан юм. Тэрээр үсээ тайрч, үсээ будаж, хуурамч үнэмлэх хэрэглэн эрүүл мэндийн ажилтны дүрд хувиран сонгуулийн бүртгэл хийх нэрийдлээр эдгээр залуусын нэр, хаяг бусад мэдээллийг олж авч хэрэгт холбогдох 10 залууг барьж шүүхэд өгсөн байна.
Хар тамхины наймаачид охины гэр бүлээс 2000 долларыг шаардаж Мириан Родригес нөхрийн хамт энэ мөнгийг олохын тулд зээл хүртэл авсан байжээ.
Харамсалтай нь тэд хууртаж охины цогцсыг мал аж ахуйн хашаанаас олж байжээ.
Үүний дараагаа Мириан Родригес ч мөн адил амь насаа алдсан байна. Түүнийг гэрийнх нь гадаа зэвсэгт эдгээд 12 удаа буудаж амь насыг нь хороожээ.