Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 15-нд нийт 12 711 хүнд хийсэн PCR шинжилгээгээр нэг хүнд коронавирус илэрчээ.
Энэ нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм.
Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна.
Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 918 болсноос 384 нь эдгэрээд буй юм.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 525 хүн эмчлүүлж байна.