Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Афганистан улсын нийслэл Кабул хотын орлогч дарга халдлагад өртөн амь насаа алдсан тухай улсын аюулгүй байдлын албанаас мэдээллээ.
Тэрээр нарийн бичгийн хамтаар машиндаа явж байхад тээврийн хэрэгсэлд суурилуулсан бөмбөг дэлбэрсний улмаас амь насаа алдсан байна.
Цагдаа нарын хэлж байгаагаар сүүлийн үед Афганистан улсад гараад байгаа цуврал террорист халдлагын ихэнхэд энэхүү тээврийн хэрэгсэлд суурилуулдаг тэсрэх бөмбөгийг ашиглаж байна" хэмээлээ.
Одоогоор халдлагын эзнийг тогтоогоогүй байгаа ба цагдаа болон засгийн газрын үзэж байгаагаар энэхүү хэргийн ард Афганистан улсын томоохон террорист бүлэглэл байж болзошгүй гэж үзэж байгаа юм.