Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Лхагва гаригт "Албани" улсын нийслэл "Тирана" хотод цагдаа, 25 настай залуугийн аминд хүрснээс болж олон хүн эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал хийгээд байна.
Олон зуун жагсагчид гудамжинд гарч орилж, хашхиран эсэргүүцлээ илэрхийлж цагдаа нар луу дайрч, хотын эргэн тойронд байгаа шинэ жилийн чимэглэлийг буулган сүйтгэж, гацуур модыг шатаасан байна.
Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар "Коронавирусын хорио цээрийн дэглэмийг зөрчсөний улмаас арга хэмжээ авах гэж байхдаа цагдаа залуугийн амь насанд хүрсэн байж болзошгүй гэж үзэж байгаа ба хэрэгт холбогдоод буй цагдаагийн офицерыг баривчлан шалгаж эхлээд байна" хэмээлээ.