Жүжигчин Жонни Депп түүний хуучин эхнэр Эмбер Херд нар 2011 онд "The Rum Diary" киноны зураг авалтын үеэр танилцаж 2015 онд гэрлэж байжээ. Хосууд төд удалгүй жилийн дараа салах шийдвэр гаргацгаасан учир нь Эмбер Херд жүжигчин Жонни Деппийг хүчирхийлэгч, хэд хэдэн удаа гар хүрсэн хэргээр шүүхэд өгч салах өргөдлөө өгсөн юм. Харин жүжигчин залуу энэхүү гомдлыг олон жилийн турш няцаасан байр суурьтай байсаар ирсэн. Үүнээс болоод Жонни Деппийг дэмжсэн фенүүд Эмбер Хердийг "Aquaman 2" киноноос хасах хүсэлт гарган энэхүү хүсэлт дээр 1,7 сая гаруй хүний гарын үсэг цуглажээ. Нэрт жүжигчин Жонни Депп салсан эхнэр Эмбер Хердийг "Aquaman" киноны гол дүрийн эмэгтэй "Mera"-ийн дүрээс түдгэлзүүлэхийг хүсжээ.
Холливуудийн судлаачийн хэлж байгаагаар жүжигчин Жонни Депп өөрийн эгч продюсер Кристи Дэмбровскид "Aquaman 2" киноноос Эмбер Хердийг хасах тухай саналыг тавьсан байна. "Aquaman" кино дэлхий дахинд нэг тэр бум гаруй долларын ашиг орлогыг олсон томоохон бүтээл болж чадсан юм.