Өчигдрөөс Монгол улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуур дууслаа. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “түргэвчилсэн оношлуур дууссан, ирэх долоо хоногоос ирэх болов уу, илүү дэлгэрэнгүйг мэдэхгүй байна” гэв.
2020 оны 12-р сарын 07-нд 22-ын товчоо руу нэвтрэх гэж байсан бие муутай иргэнийг PCR шинжилгээгүй бол нэвтрүүлэхгүй гэснээс цаг алдан 58 настай иргэн Н нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач PCR шинжилгээ өгөхөө хүлээсээр амьсгал хураасан юм. Энэ хэрэг гарсны дараа УОК-ийн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж шийдвэр гаргаж заавал PCR шинжилгээгээр хот руу нэвтрүүлэхгүй, түргэвчилсэн оношлуулаар нэвтрүүлнэ гэсэн ч ийнхүү түргэвчилсэн оношлуур нь дуусчхаад байна.
Монгол улсын засгийн газар, УОК, НОК, ЭМЯ зэрэг байгууллагууд бэлтгэлгүй, төлөвлөгөөгүй байсан нь энэ мэт үйлдлүүдээс харагдсаар байна.