Малайзын ширэнгэн ойн ойролцоох талбайгаас 2019 оны 8 дугаар сард 15 настай "Нора Куойрин" гэх охины цогцос олдож байсан.
Түүний цогцосыг нас барснаас хойш 9 хоногийн дараа олсон ба охиныг ямар шалтгаанаар нас барсан нь одоог хүртэл тогтоогдоогүй байна.
Охин тархины хөгжилд нөлөөлдөг холопросенцефалит гэх өвчтэй байсан ба цагдаа нар түүнийг ойд төөрөн олон хоног явснаас болж өлсөж үхсэн гэж таамаглаж байгаа юм.
Цагдаа нар охины олдсон газар, ойролцоох машин, байшин гэх газруудад хурууны хээний мөр зэргийг нарийн шалгах ажлыг явуулсан хэдий ч ямар ч ул мөр олдоогүй юм. Харин мөрдөн байцаалтын явцад охины олдсон модон овоохойгоос олдсон тамхины ишнээс учир битүүлэг 2 эрэгтэй хүний ДНХ олдсон байна. Цагдаа нар ДНХ олдсон хоёр хүнийг хайж мэдээллийг нь шалгаж байгаа ч мэдээллийн санд эдгээр хүмүүсийн ямар ч мэдээлэл олдоогүй байна. Охины үхлийн шалтгааныг олох мөрдөн байцаалтын үйл явц үргэлжилж байгаа хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдэл хийлээ.