Индонезын нийгэм олон нийтийн асуудал хариуцсан сайд "Жулиара Батубараг" цар тахлын хямралд нэрвэгдсэн хүмүүст хоол хүнсний тусламж хүргэх ажлыг хариуцаж байхдаа их хэмжээний мөнгө завшин хахууль авсан гэх хэрэгт холбогдоод байна. Авилгатай тэмцэх газрын шалгалтаар түүнийг тусламжийн ажил гүйцэтгэгч компаниудаас их хэмжээний бэлэн мөнгө авсан хэргээр буруутгаад байгаа юм.
Авилгатай тэмцэх газрын дарга Фирли Бахуригийн мэдэгдсэнээр Бямба гаригт Жулиара Батубарагт авлига өгөх гэж байсан 4 этгээдийг нэгжлэг хийн газар дээр нь баривчиллаа. Эдгээр хүмүүс долоон чемоданд нийт 14.5 тэр бум гаруй рупи ( 1 сая доллар) хийсэн байсныг олж илрүүллээ гэв. Хэрэв сайд гэм буруутай нь тогтоогдвол 20 жилийн хорих ял болон нэг тэрбум рупигээр торгох торгууль оногдуулах юм. Одоогоор нийгэм хамгааллын сайд Жулиара өөрийн биеэр ирэн байцаалт өгч байгаа гэлээ.