Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Америкийн “Pfizer”, Германы “Biontech” компаниудын коронавирусийн вакциныг Их Британид хэрэглэхийг зөвшөөрлөө гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Мэдээлэлдээ, Засгийн газар өнөөдөр “Pfizer”, “BioNTech” компаниудын “COVID-19”-ийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрөх тухай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын хараат бус агентлагийн (MHRA) зөвлөмжийг баталлаа гэжээ. Үүний зэрэгцээ Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок ирэх долоо хоногоос хүн амыг вакцинжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.