Энэ сарын 28, 29-ний өдөр Налайх дүүргийн Хонхор, Төв аймгийн Айдсын даваанд 200 гаруй зээрийн сүрэг орж ирсэн байна.
Мөн Нийслэл хотод орж ирсэн зээрийн сүргийн зарим хэсэг Нисэхийн ойр орчимд харагдсан тухай бичлэг хувь хүмүүсийн цахим хуудаснаа тархсан юм.
Тэгвэл Байгаль орчин, аялал жуучлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран дээрх зээрүүдийг Салхит, Хоолтын зүг эргүүлэн гаргалаа. Өнөөдөр мөн үргэлжлүүлэн албаныхан ажиллах бөгөөд Айдсын даваа болон Өлзийт хороолол орчим орж ирсэн зээрийн сүргийг гаргах ажил явагдаж байна.
Суурьшлын бүсэд орж ирсэн зээрийн сүргийг яаралтай гаргах ёстой байдаг талаар мэргэжилтнүүд хэлдэг. Учир нь хүмүүс суурин газарт орж ирснийг нь далимдуулан хууль бусаар агнах оролдлого их гардаг гэж буй. Мөн хэсэгчлэн хоргодох эрсдэл учирдаг аж.