Дэлхийн хамгийн ганцаардмал заан гэгдэх "Кааван" Пакистаны нийслэл Исламабад хотод 30 жилийн турш хотын амьтны хүрээлэнд хүнд нөхцөлд байсаар иржээ. Түүнийг жуулчдаас мөнгө авахын тулд хадаастай дэгээгээр махруу нь шигтгэж сургадаг байсан байна. "Кааван" заан цугласан хүмүүсийг зугаацуулж хашаан дээр зогсон түүнийг үзүүртэй дэгээгээр хатгахад хүмүүсийн өгсөн мөнгийг эзэндээ дамжуулж өгдөг байжээ. Түүний хөлийг үргэлж шархалж, сорви үлдтэл нь гинжилдэг байсан юм.
Зааны хамтрагч гэх эм зааныг бохир дэгээгээр хатгаж дэгээ арьсруу нь гүн нэвтэрснээс болж шарх нь буглан хүндэрч шархаа даалгүй үхсэн байна. Үүнээс хойш заан ганцаардан сэтгэл санааны хямралд орж таргалж эхэлсэн байна.
Харин "Кааван" зааны төлөө дэлхийн супер од "Чер" тэмцэл зохион байгуулсны эцэст түүнийг даваа гаригт Камбож дахь зэрлэг ан амьтдыг хамгаалах газарт шилжүүлхээр болсон байна.