Төрийн банк эхэлж НОГООРНО
АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал 48 цагийн хугацаанд 3 цаг орчим хугацаанд унтаж, бусад үед тасралтгүй гүйсээр 330 км замыг туулж, тэмцээнийг илт давуу тэргүүлсэн хэвээр байна. Түүний арын тамирчин 97 километрээр хоцорч яваа тул Монголын тамирчин түрүүлэх боломж их байгаа юм.