Филиппин улсад Пүрэв гаригт "Вамко" гэх хүчтэй далайн хар салхи болж 100 гаруй хүн амь насаа алдсан байна. Энэхүү шуурга нь Филиппинд энэ жил болсон 21 дэхь хүчтэй хар салхи юм. Цагдаагийн байгууллагаас мэдээлэлж байгаагаар шуурганаас болж 42 хүн амь насаа алдаж, 20 хүн сураггүй алга болжээ.
Цаг уурын албанаас мэдээллэж байгаагаар, "Вамко" салхи одоо Вьетнамыг чиглэж байна. Он гартал Филиппинд ахин 3 удаа хүчтэй шуурга болох магадлалтай байна гэж анхаарууллаа.
Хотын захирагч Марчелино Теодорог хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөх үеэрээ "Олон жил болоход ийм хүчтэй хохирол ихтэй далайн шуурга болж байгаагүй. Бид их гайхаж байна. Маш олон оршин суугчид шуурганд өртөж гэр оронгүй болж, олон тооны байшин барилга нурж одоог болтол тог цахилгаангүй байна. Бид хаанаас, юуг эхлэхээ мэдэхгүй балмагдаж байна" хэмээжээ.