Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өнөөдөр уриалга гаргажээ. Тус уриалгад халдвараас сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг мөрдөх, бодит мэдээлэлд тулгуурлан асуудалд хандах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ хандан уриалжээ.
Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
УРИАЛГА
Шинэ төрлийн коронавируст хапдвар /КОВИД-19/ дэлхий даяар тархаж тахлын хэмжээнд хүрч хүн төрөлхтөн хүнд сорилтыг даван туулж байна.
Цар гахал дэгдэх шинж тэмдэг илэрсэн цаг үеэс Монгол Улс шуурхай арга хэмжээ авч иргэдзэ хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн дэлхий дахинд тархсан коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын эөвлөл удаа дараа хуралдан 3 удаа зөвлөмж гаргаж, Монгол Улсьн Ерөхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг баталсан. Улсын Их Хурлаас "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цap тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах түхай" хууль батлан гаргасан.
Үндэсний аюулгүй байдлыг хамгаапах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилтыг тэргүүлэх чиглэл болгон өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн гамшгаас хамгаалан бэлэн байдлын зэрэглэлийг тухайн нөхцөл байдалд нийцүүлэн үе шаттайгаар сонгон хэрэгжүүлж цар тахлын үед нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, цар тахлыг хохирол багатай даван туулахад шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд эмч сувилагч, тусгай чиг үүргийн алба хаагчдынхаа хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөр халдварын тархалтыг дотооддоо 10 сарын турш алдалгүй урьдчилан сэргийлж халдварт өвчнөөр өвчилсөн олон зуун хүнийг эмчилж эдгээж чадсан билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үр дүнтэй гэж үнэлж сайшаасан.
Коронавирусний цар тахлын хоёр дахь давалгаа Монгол Улсад нөлөөлж дотооддоо цар тахлын халдвар алдсан нөхцөл байдал үүсээд байна. Монголчууд бидэнд илүү хариуцлагатай, сонор сэрэмжтэй, сахилга баттай байх ёстой цаг үе тулгарч байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, манай эрдэмтэн, эмч, мэргэжилтнүүдээс өгч байгаа зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэн эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүпж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бодит мэдээлэлд тулгуурлан үүсээд байгаа асуудалд хандах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ хандан уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 3ӨВЛӨЛ