Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн.
Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, “Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт шуурхай штабууд байгууллаа. Тусгай чиг үүргийн 5,000 гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Иргэд тогтоолд заасан хүрээнд хүнсний зах, дэлгүүр, эмийн сангаас хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авч байгаа. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас хяналт шалгалт явуулж байна. Үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөс бусад байгууллагад арга хэмжээ авна" гэв.
Мөн 20 гаруй тусгаарлах байранд шалгалт хийж байгаа. Сэлэнгийн сэжигтэй тохиолдол ТИР машины жолооч нараас хамаараагүй, өөр голомт байх магадлалтай байна.