АНУ Орегон мужид Галлюцинлген мөөгийг (энэ нь кокейн болон герион агуулсан ургамал юм) эмчилгээний зориулалтаар ашиглахыг хууль журмандаа зөвшөөрсөн анхны муж боллоо. Энэхүү саналыг Орегоны сувилагчдын холбоо АНУ-ын эмч нарын коллеж, гэр бүлийн эмч нарын холбоо гэх мэт газраас дэмжсэн юм.
Энэхүү хуулийн дагуу хар тамхины хамааралтай,хар тамхинд донтсон хүмүүсийг эмчлэхэд шаардлагатай газруудад төрөөс дэмжлэг үзүүлж санхүүжилт гаргахаар болсон байна. Зөвхөн эмчилгээний зориулалтаар гэж заасан учраас мансууруулах бодис үйлдвэрлэх,зарж борлуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж засгийн газраас мэдэгдлээ.
АНУ-ын мужууд хар тамхины хэрэглээг нэвтрүүлэхдээ эхлээд эмнэлгийн буюу хөнгөвчлөх эмчилгээний зориулалтаар, дараа нь эмчийн заавраар, сүүлд нь сэргээх зорилгоор хэрэглэх гэсэн үе шатаар дамждаг аж. Дэлхий нийт хар тамхины хэрэглээг бүрэн хянаж чадахгүй байгаа учраас тодорхой хэмжээний хуулиар барих бодлого улс орон болгонд баримтлагддаг.Одоогийн байдлаар Ореган мужид хууль бусаар хар тамхи хэрэглэсэн тохиолдолд 100 доллар буюу “75 фунт”-ээр торгодог юм байна. Харин энэхүү хууль нь 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.