Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ сарын 5-ны өдөр зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, СХД-ийн 4 дүгээр хороонд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаснаас үүдэн 32 настай, эрэгтэй А амь насаа алджээ.
Тээврийн цагдаагийн албаны мэдээлж буйгаар тухайн өдөр 310 дуудлага хүлээн авснаас 237 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байсан юм. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Иймд жолооч та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын амь насанд аюул учруулахгүй байхыг анхааруулж байна.