Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Монголын Үндэсний их сургууль нь “Монголын үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэж өөрсдийгөө тодотгож, цахим хуудас, нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр реклам, зар сурталчилгааг түгээсэн. Улмаар Зөрчлийн тухай хуулиар хориглосон зар сурталчилгаа түгээхийг хориглосон зүйл заалтыг зөрчсөн болохыг ШӨХТГ-аас тогтоолоо.
Тодруулбал, Монгол хамгийн том сургууль гэдгийг хэн тогтоодог, хаанаас, ямар байгууллага гаргадаг нь тодорхойгүй байхад өөрсдийгөө хамгийн том сургууль гэж тодотгох нь хэрэглэгчийг төөрөгдүүлж, зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзжээ.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Үндэсний их сургуульд 5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.