АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас Доналд Трамп, Ардчилсан намаас Жо Байден нар өрсөлдөж байгаа. Тэдний намтраас сонирхуулбал:
Доналд Трамп
Америкийн Нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгч
Төрсөн он сар: 1946.6.14
Төрсөн газар: АНУ, Нью-Йорк
Улс төрийн нам: Бүгд Найрамдах Нам
Эхнэр : Мелина Трамп
Хүүхэд : Б.Доналд,Иванка,Эрик,Тиффани,Баррон
Төгссөн сургууль: Фордхам их сургууль, Пенсилвани мужийн их сургууль
Мэргэжил : Бизнесмэн
Бүрэн эрхийн хугацаа : 2017 оны 1 сарын 20
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Жо Байден гэж хэн бэ?
Төрсөн он сар:1942.11.20
Төрсөн газар: АНУ Пенсильвани муж улсын Скрантон хот
Улс төрийн нам: Ардчилсан Нам
Эхнэр: Жилл Трейси Якобс
Хүүхэд:Эшли, Наоми, Бо,Хантер
Төгссөн сургууль: Делаверийн их сургууль, Сиракуз их сургууль
Мэргэжил: Улс төрийн зүтгэлтэн
Доналд Трампийн түүхээс
Тэрбээр багадаа их хэцүү хүүхэд байсан бөгөөд сургуульд ороод дүрсгүй зангаасаа болж багш нарын эрлэг гэгдэх болсон. Улмаар түүнийг 13 хүрэхэд эцэг эх нь Нью-Йоркийн цэргийн академид суралцуулахаар илгээсэн нь хүүгээ дэг журамд сургах зорилготой байв. Энд сурах хугацаандаа Доналд өрсөлдөөн ямар чухал болохыг мэдэрч, хүссэндээ хүрэхийн тулд бага зэрэг догшин авиртай байх нь илүүдэхгүй гэдгийг ойлгосон гэдэг. Ирээдүйн тэрбумтны хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол мэдээж эцэг Фред нь. Тэд зан аашийн хувьд усны дусал шиг ижилхэн байсан гэдэг. Эцэг нь Доналдыг тэвчээртэй байж, өөрийнхөө хүссэнийг хүнээр хийлгэх чадварт сургажээ. Бизнесийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө залуу Доналд эцгийнхээ үгийг дагаж коллежид суралцахаар болов. Тэрбээр 1964 онд Фордхамийн их сургуульд орж хоёр жилийн дараа Пенсилвань мужийн Санхүү худалдааны их сургуульд шилжин суралцлаа. Дональд Трамп ердийн нэг оюутан байсангүй. Архи огт уухгүй, тамхи ч татахгүй, харин нэлээд хойно хүүхэмсэг зангаараа алдаршсан гэж болно. Гэвч хичээл сургууль түүний хувьд гол зүйл байсангүй. Эцэгтээ бизнест нь туслахын зэрэгцээ ирээдүйн тэрбумтан үл хөдлөх хөрөнгийн наймааг сонирхож хэзээ нэгэн цагт эцгээсээ илүү том гарын бизнесмэн болно гэж мөрөөдөж байв.
Сурч байх үедээ тэрбээр эцэгтэйгээ зөвлөлдсний эцэст Огайо мужийн Цинцинати хотын дампуурсан компанийн 1200 айлын орон сууцны цогцолборыг худалдаж авлаа. Сонирхолтой нь Трампын авсан энэ цогцолборыг улсаас санхүүжүүлсний эцэст тэд ганц зоос ч гарздалгүй сэргээн засварлах ажлаа хийсэн юм. Ердөө зургаан саяар авсан цогцолборыг тэд 12 сая ам.доллараар эргүүлэн зарсан аж. Энэ амжилттай наймаа нь ирээдүйн барилгын магнатад тун их урам хайрласан гэдэг. Гэхдээ түүний ажил хэрэг үргэлж анхных шигээ амжилттай байгаагүй. Зөн совингоороо Нью-Йорк руу тэмүүлдэг байсан бөгөөд энэ хот түүний мөнгөний уурхай болно гэдгийг мэдэрдэг байжээ. Энд ирснийхээ дараа Нью-Йоркийн зүрхэнд амьдрах хүсэлдээ хөтлөгдөн Манхеттэнд хэр тааруухан байр хөлсөлж суув. Гудамжаар алхахдаа тэрбээр барилга байшингийн хэв загварыг анхааралтай судалдаг байсан аж. Энэ нь ч түүнд хожим их хэрэг болсон юм.
Дээдсийн хүрээллийнхэнтэй холбоо тогтоож, баян үйлчлүүлэгчтэй болохын тулд Доналд Трамп улс төрчид, банкны эзэдтэй нөхөрлөхийг эрмэлзсэн ч туршлагагүй залуу тэр бүр амжилтанд хүрэхгүй л байлаа. Гэсэн хэдий ч зорилгодоо үнэнч Доналд шантарсангүй. Ингээд 28 насхүрсэн жил нь Нью-Йорк хот түүнд анхны том боломж олгов. Тэрбээр Манхэттен дүүргийн баруун хэсэгт дампуурсан төмөр замын хэсэгхэн газар дээр бизнес төв барилаа. Мөн баячуудын гэгдэх “Commodore” зочид буудлыг завсарлах тендерийг ч авч чадлаа. Энэ бүхний дараа Доналд Трамп гэдэг нэрийг хүмүүс тогтоох болж тун удалгүй Нью-Йорк хотын барилгын салбарт энэ хүн тодорхой байр суурьтай болов.
Дараагаар нь Трамп Атлантик-Ситид амралт зугаалгын төв барихаар шийдэв. Ингээд 1982 онд 250 сая ам.долларын өртөгтэй “Harra” цогцолбор нээгдлээ. Дараагаар нь Атлантик-Сити дахь казино-зочид буудлыг худалдан авч “Trump Castle”болгон нэрийг нь өөрчлөв. Мөрийтэй тоглоомын бизнес ашигтайг ойлгосон тэрбээр 1990 онд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй казино болох “Taj Mahal”-ыг худалдаж авсан юм. Энэ үе түүний амжилтын оргил цаг байсан бөгөөд 1989 оны байдлаар Доналд Трампын эзэнт гүрний төсөв нэг тэрбум ам.долларт хүрч байжээ. Түүний эзэмшилд казино, барилгын цогцолборуудаас гадна, агаарын тээврийн “Trump Shuttle Airline” компани, хөл бөмбөгийн “New Jersey Generals” клуб мөн баячуудад зориулан барьсан хэд хэдэн асар өндөр өртөгтэй байшин байв.
Гэвч мандан бадралын дараа уналт ирдэг ёс Доналд Трампыг ч тойрсонгүй. Хэвлэл мэдээллээр Нью-Йоркын хамгийн алдартай магнатын ажил хэрэг төдийлөн сайн биш байгаа талаар шуугих болов. Үүнээс гадна Д.Трампын хувийн амьдралд ч ан цав гарч эхэллээ.
Доналд Трампад тодорхой ажлын стратеги, төлөвлөгөө байгаагүйгээс түүний бизнес хямралд орсон гэж зарим хүн үздэг.
Гэвч одоо 60 настай Д.Трамп Америкийн хамгийн алдартай тэрбумтан хэвээр байна. Түүнээс их хөрөнгөтэй Уоррен Баффет, Тед Тернер нараас илүү Доналд Трампыг америкчууд илүү сайн мэддэг.
“Forbes” сэтгүүл түүнийг “мандан бадралаа өнгөрөөсөн ч Алдарын оргилд үлдэж чадсан” гэж бичсэн юм. Энд түүний алдар нэрд дуртай байдал, наснаасаа залуу харагдаж өөртөө анхаарал тавьдаг нь ч тусалсан биз ээ.
Өнөөдөр Трамп гэдэг овог нэг ёсны брэнд болсон. Энэ нэр амжилт, эд баялгын баталгаа тул худалдаж авахыг хүсэх хүмүүс ч бий. Жишээлбэл,нэгэн барилгын компани Сөүлд барьсан зочид буудал дээрээ “Trump Tower” гэдэг бичиг тавих эрхийг таван сая ам.доллараар худалдан авсан юм.
Жо Байден түүх
Түүний бүтэн нэр нь бага Жокеф Робинет Байден. 1942 оны арван нэгдүгээр сарын 20-эд АНУ-ын Пенсильван муж улсын Скрантон хотод дөрвөн хүүхэдтэй католик шашинтай гэр бүлд төржээ.
Жощеф Байден Веллингтон хот дахь Сент Хеленагийн сургуульд,дараа нь Делавэрийн Клеймонт дахь Арчмер академид сурч байв. Делаверийн их сургуулийг 1965 онд төгссөн. Түүх,улс төрийн бакалаврын зэрэг хамгаалсан байна. Харин 1968 онд Нью-Йорк муж улсын Сиракузын их сургуулийн хуулийн ангид сурч төгсжээ. Тэр жилд хууль зүйн докторын зэрэг авав. 1972 оэд 30 настайдаа Сенатад сонгогдож байв. 1947 онд “Тайм” сэтгүүл Сенатор Жо Байденийг уу Түүхийг бүтээх дэлхийн 200 хүн”-ий жагсаалтад оруулж байв. 1979 онд Сенатор Чёрятэй хамт Египетийн Ерөнхийлөгч Анвар Садаттай уулзалт хийсэн. 1987-1995 онд Сенатын шүүхийн хороог толгойлж байв.
Түүнчлэн гурван ч удаа Сенатын Олон улсын харилцааны байнгын хорооны даргаар ажилласан. 2008 онд тэрээр хамгийн туршлагатай сенатуудын нэг болсон бөгөөд 35 жилийн турш Делавэр муж улсыг төлөөлөв, 2008 оны арваннэгдүгээр сарын 4-нв болсон сонгуулиар Америкчууд Ардчилсан намыг н нэр дэвшигчдийг дэмжсэнээр Жо Байден Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Мөн түүнчлэн тэр өдөр Делавер муж улсаас сенатад дахин сонгогдсон байна. 2009 оны 1 дүгээр сарын 5нд болох тангараг өргөх ёслолоос тав хоногийн өмнө сенатаас чөлөөлөгдөв. 2012 оны сонгуулиар Ардчилсан нам Дэд ерөнхийлөгчийн албанд Жо Байденийг дахин дэвшүүлэв. Обама Байден нар хослол дахин ялалт байгуулж,тэд албан тушаалаа үргэлжлүүлэн хашихаар болсон.
2017 онд дэд ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа багшлахаар шийдэж Пенсэльваний их сургуульд оюутнуудад олон улсын дипломат ёс зааж эхлэв. Тэрээр голчлон дипломат ажиллагаа,гадаад бодлого үндэсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулсан шинэ төвийг удирддаг болжээ. Жо Байден 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд АНЦ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсноо мэдэгдэв.
Тэрбээр Твиттер хуудсандаа “Үндэстний үнэт зүйлс Манай байр суурь манай ардчилал… Америкийг Америк болгосон бүх зүйл эрсдэлд орлоо. Тиймээс би өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж байна” хэмээн бичив. Ингэснээр Байдеэ ардын намаас 2020 онд нэрээ дэвшүүлж байгаа 20 дахь улс төрч болжээ. Айова хотод болсон Ардчилсан намын бүлгийн анхны хуралдаанаар Байден 15.8 хувийн санал авч дөнгөж дөрөвдүгээр байрт шалгарлаа. Байден сонгогчдийн өмнө үг хэлэхдээ дээрх үр дүнг гэдэсний цохилт энэ бол анхны тохиолдол биш гэсэн байна.
Жо Байден түүнчлэн Нью-Хэмпшир болон Невадад болсон Ардчилсан намын сунгаанд ялагдал хүлээжээ. Өмнөд Каролинд эхний ялалтаа байгуулж, Берни Сандерсийг илт илүүрхэв. Өнгөрсөн наймдугаар сарын 18-нд Милуоки хотод болсон Ардчилсан намын их хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ албан ёсоор авчээ. Уг хурлаар намын төлөөлөгчдийн 3500 саналыг авсан байна. Сунгааны турш Байден бусад өрсөлдөгчдөөсөө хамаагүй их хандив цуглуулсан. 2019 оны дөрөвдүгээр улиралд 22.7 сая ам.долларын хандив босгож чаджээ.