БНСУ-ын иргэн “Samsung” компанийн эзэн Ли Кун Хи ням гаригт Сөүл хотын эмнэлэгт 78 насандаа нас баржээ. Ли Кун Хи нь 1938 онд Samsung группийг үүсгэн байгуулагч Ли Бён Чулийн гурав дахь хүү болон төрж, 1987 онд түүний эцэг нас барсны дараа эцгийнхээ компанийг өвлөн авсан юм. Ли Кун Хи өөрийн Samsung группээ жижиг бизнесээс дэлхийн хэмжээний томоохон групп болгож чадсан алсын хараатай удирдагч байсан юм. Тэрээр Samsung группийг удирдаж байх хугацаандаа Японы Sony, Sharp, Panasonic зэрэг компаниудыг зурагт, чип, дэлгэцийн үйлдвэрлэлээр хол хаяж чадсан, дэлхийн хамгийн том технологийн компани болгосон юм.
Форбес сэтгүүлийн мэдээлснээр тэрээр ойролцоогоор 21 тэрбум долларын хөрөнгөтэй. Өмнөд Солонгосын хамгийн баян хүн байсан аж.
Түүний үхлийн шалтгааныг тодорхой хэлээгүй байна. Учир нь тэрээр 2014 оноос хойш зүрхний шигдээс гэсэн оноштой эмчилгээ хийлгэсээр ирсэн юм.
Samsung компаниас “Бид бүгд түүнийг үргэлж санан дурсаж, түүнтэй хамт байсан бүх цаг үедээ талархаж явна” хэмээн түүнд зориулан сэтгэлийн үгээ илэрхийлжээ.